Эртний нэгэн тосгонд амьдардаг Лин Рун болон түүний эгч төрөхөөсөө эхлэн бусдаас ялгарах гайхалтай анхилуун үнэртэй байжээ. Гэвч эгч нь хорин нас хүрснийхээ дараа учир битүүлгээр алга болж, удалгүй тэдний ээж гоо сайхны гайхамшигтай үйлчилгээтэй гэх “нууц үнэрт үрэл” хийж худалдаалж эхэлнэ.
Тосгоныхон уг үнэртний цаана аймшигтай нууц бий гэж сэжиглэж, алга болсон эгчийг нь хүртэл үнэртний орц болгосон гэх цуурхал тархана.
Өөрөө ч хорин нас хүрэх дөхсөн Лин Рун эцэг эхийнхээ хачирхалтай үйлдлийг анзаарч, хориотой нууц өрөөнд нэвтрэн үнэнийг хайж эхэлнэ. Түүний илрүүлсэн зүйл энгийн нэг алга болсон хэрэг биш, харин гоо үзэсгэлэн, мөнхийн залуу насны төлөө хүний шунал хэр хол хүрч болохыг харуулсан аймшигт нууц байлаа.