Тэс өөр хувь тавилантай хоёр охин санаандгүй явдлаар бие болон амьдралаа солилцсоноор тэдний ертөнц орвонгоороо өөрчлөгдөнө. Баян тансаг амьдралын цаадах ганцаардал, энгийн амьдралын ар дахь үнэн түүх ил болж, хоёр охин бие биенийхээ зовлон жаргалыг мэдэрч эхэлнэ.
Шинэ дүр төрх, шинэ амьдралдаа дасах явцдаа тэд гэр бүлийн нууц, худал хуурмаг харилцаа, хайр дурлалын сорилттой тулгарна. Эцэст нь тэд өөрсдийн жинхэнэ үнэ цэнэ, аз жаргал, хувь тавилангаа өөрчлөх хүчийг олж авдаг.