Гол дүрийн бүсгүй Шиа Е хуримынхаа өдөр сүйт залуудаа хаягдаж, эвгүй байдалд орно. Аргагүй байдалд орсон тэрээр танхимд байсан үл таних залуу Янь Мүчэнээс өөртэй нь гэрлэж жүжиглэхийг хүснэ. Ингэснээр хоёр хүний гэнэтийн гэрлэлт эхэлнэ. Хуримын шөнөөс эхэлсэн санаанд оромгүй учрал хоёр хүний амьдралыг бүрэн өөрчилнө. Хүчирхэг, залуу захирал залуу өөрийн хайртай бүсгүйгээ хамгаалж, түүний зүрхийг эзлэхийн тулд бүхнийг хийнэ. Харин бие даасан, хүчирхэг бүсгүй эхэндээ энэ хайрыг хүлээн зөвшөөрөхгүй ч түүний үнэнч сэтгэл, халамжийн цаана нуугдсан жинхэнэ хайрыг олж харж эхэлнэ.
Хайр, үл ойлголцол, хөгжилтэй мөчүүдээр дүүрэн тэдний харилцаа эцэстээ жинхэнэ аз жаргал руу хөтлөх болно.